Friday, March 6, 2009

SOME PICTURES OF TRIPS IN MONGOLIAN ALTAI BETWEEN 2004-2008

Our Joint Archaeological Expedition operating archaeological survey and excavation in Bayan-Ulgii aimak since 2004. The first year devoted for survey in Tsengel, Ulaankhus and Sagsai county covering almost 1000 km. The years of 2005-2007 we are excavated in BTG-1, BTG-6 and TSA. The last season of 2008 we are carried out a geophysical survey in several sites of same region.
Here presenting you some pictures related to trips.

2004

2004. Ak shokh, Ulaankhus county. The people who initiated all this story : P.H.Giscard, Ya.Tserendagva, G.Zolbayar, Ts.Turbat, N.Bayarkhuu, D.Ganbat

2004. Survey team operating in Turgen, Tsengel county. Discovering a new type of monument called later "Tsengel type of monument"

2005

2005. When it was all right. Mais on sais jamais !

2005. Small problem with the russian truck. It is unevitable when you are travelling in Mongolia

2005. An obstacle. Half day is very expensive

2005. Next obstacle. But this river is too strong. So our goal is missing. Mais on arrive toujours trouver une solution !

2005. Common way to trip "on to truck" "with a huge tail"

2006

2006. Ulgii city. For many of us it makes quite new impessions

2006. A lunch on Khar chuluut Bridge


2006. Small pause during long trip. All the people saying : "HURRRY UPPP !"

2007

2007. Khovd city. Because of lack of direct flight we have to pass by this city to join our main group in Ulgii city

2007. A night in Altai mountains. The truch is ready to road

2007. Nos cuisinieres. Premier fois en Altai : "Il soufffflllle ..."

2007. Francois, Turbat and Xavier on Sagsai bridge

2008

2008. On the road. A brand new monument for a famous racing horse called "Arvaikheer"
near Arvaikheer, Uverkhangai aimak.
2008. Our group in Godon river bridge near Dayan lake


2008. Our archaeo-geophysical group operating in Shiveet khairkhan site, Tsengel county


Our Joint Archaeological Expedition operating archaeological survey and excavation in Bayan-Ulgii aimak since 2004. The first year devoted for survey in Tsengel, Ulaankhus and Sagsai county covering almost 1000 km. The years of 2005-2007 we are excavated in BTG-1, BTG-6 and TSA. The last season of 2008 we are carried out a geophysical survey in several sites of same region.
Here presenting you some pictures related to trips.

Thursday, March 5, 2009

2007 Tsagaan Asga site Excavation

The Steppe of Tsagaan Asga : good pasture, crossraod of seasonal migrations, main arteria to Chinese Turkestan and one of the biggest concentration of archaeological monuments.

Stone anthropomorphic Statue dated back to Ancient Turkic period /6-8th centuries/.
An emblematic figure of Altai cultural relics

Some membars of our team in 2007, Tsagaan Asga, Bayan-Ulgii, Mongolian Altai

Some days it is hard in Altai

Perfect geometry ! A new type of Sacrificial monument of Bronze age discovered by our team

Stone mound of a tomb prepared for drawing

A skeleton in perfect conservation from new type of Burial belonging to Bronze age
examined by our anthropologist Dr. Jordana

Bayaraa, Pierre-Henri et Xavier

Still discovering ancient remains of that "new" culture

2006 EXCAVATION IN MONGOL ALTAI

Since 2004 Mongol-Europeen Joint Archaeological Expedition "EURASIAT" working in Mongolian Altai in the search of Pazyryk period burials. Expedition is co-directed by Prof. P.H.Giscard (International Center Eurasiat, Paris, France) and Ts.Turbat (Institut of Archaeology, Ulan-Bator, Mongolia). With active assistance of Fr. Jordana (Catalon-Spain) and D.Batsukh (the same Insitut). Also our friend and collegues T.Batbayar, N.Bayarkhuu, T.Iderkhangai, D.Erdenebat, B.Omirbek, G.Gantogtokh, M.Erkegul, N.Albek, D.Ganbat.
In 2006 our Expedition followed the research of funeral monuments of Pazyryk period (6-2nd centuries BC) in Mongolian Altai.
The objective of this years excavation was the site BTG-6 (Baga Turgen Gol - Small Rapid River : in mongolian). Here we have accomplished the Excavation of 6 tombes and 2 Sacrificial monuments in that site.
Here we publish some photos of our work.





Our team in 2006

The Catalon Dr. Jordana, mongol Dr. Turbat, french Prof. Giscard

Prof. Giscard supervising the work of young collegues

Very crowded, is'nt it?

Bayaraa & Ideree performing their very precise drawing

Tomb#12. The Explorers

On y va! A 2000 km d'Ulan-Bator

Some Photos on Our Camp and Excavation 2005


Our team at Baga Turgen Gol site. July, 2005

Our Camp
Our Camp

A Pazyryk Period Tomb at Syrgal steppe

A Mound of Pazyryk Toms at Baga Turgen River

A Pazyryk Tomb at Baga Turgen Gol-1 site

Excavation of a Tomb in BTG-1 site

Монгол Алтайд пазырыкийн булшийг анх удаа малтан судалсан тухай


Монгол Алтайд пазырыкийн булшийг анх удаа

малтан судалсан тухай


Ц.Төрбат, П.Х.Жискар, Д.Батсүх


Удиртгал

Төмөр зэвсгийн түрүү үе буюу скифийн үед Евразийн тал нутагт бие биетэйгээ адил төстэй нүүдэлчдийн олон соёл оршин байсан билээ. Заримдаа эдгээр соёлыг багцалж скиф хэлбэрийн соёлууд гэх буюу Скиф-Сибирийн ертөнц гэж нэрлэдэг. Оросын нутаг дэвсгэрт энэ үеийн олон археологийн соёлыг нээн судлаад байгаагаас Минусын хотгорт тагарын соёл, Тувад Аржаны ба уюкийн (саглыний соёл) соёл, Алтайд майэмирийн ба пазырыкийн соёлыг өргөн хүрээтэй судлаж ирлээ.

Манай улсад энэ үед холбогдох чандманий соёлыг 1970-аад оны үед нээн судласан юм [Волков, 1975; Цэвээндорж, 1980; Новгородова, 1989; Novgorodova, 1982]. Энэхүү соёл нь олон талаар Тувагийн уюкийн соёлтой адил төстэй бөгөөд нэгэн соёлын хоёр хувилбар ч гэж үзэж болох юм. Чандмань-уюкийн соёл хойшоо Тувагийн нутгаас урагшаа манай Увс аймгийн нутагт тархсан бололтой. Хангайн нурууны баруун зах, Монгол Алтай ба Говийн Алтайн заагаас зүүн тийших нутагт хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийнДөрвөлжин булшны соёлоршин байсан гэж үзвэл Ховд, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт төмөр зэвсгийн түрүү үед ямар археологийн соёл байсан тухай асуудал гарч байна. Бид энэ зун Баян-Өлгий аймгийн нутагт ажиллаж, пазырыкийн соёлын дурсгалууд байгаа болохыг илрүүлэн, малтлага хийж чухал үр дүнд хүрэв. Ингэснээрээ Монголын эртний түүхийг нэгэн хуудсаар баяжуулж, газрын зураг дахь нэгэн цагаан толбыг арилгаж чадах юм.


Пазырыкийн соёлын судалгааны зарим үр дүн

Монгол Алтайтай хил залгаа Орос, Хятад, Казахстаны Алтайд МЭӨ VI-II зуунд холбогдох пазырыкийн соёл* бий. Уг соёлд холбогдох булш оршуулгыг бүр 19-р зууны үеэс малтаж эхэлсэн байдаг. Гэвч жинхэнэ шинжлэх ухаанч зорилго чиглэлтэй бөгөөд өргөн хүрээтэй малтлагыг 1920-иод оноос С.И.Руденко, М.П.Грязнов нар эхлүүлсэн юм [Грязнов, 1950; Руденко, 1953; 1960; Кирюшин, Тишкин 1999]. Тэд пазырыкийн үеийн язгууртны бунхнуудыг Пазырык, Башадар, Туэкта зэрэг газар малтаж их хэмжээний хэрэглэгдэхүүн цуглуулсан юм. Малтлагаас гарсан гайхалтай сайн хадгалагдсан бөгөөд урлагийн өндөр түвшинд үйлдсэн олон зуун эд өлгийн зүйлс эрдэмтдийн анхаарлыг зүй ёсоор татаж, улмаар энэхүү археологийн соёлыг бүх талаас нь гүнзгий сайн судлахад чухал нөлөө үзүүлжээ.

Пазырыкчууд бол хагас нүүдлийн мал аж ахуйг эрхэлдэг үндэстэн байжээ [Руденко, 1953: 101; Полосьмак, 2001: 20]. Тэдний аж ахуйд газар тариалан, загас агнуур тодорхой үүрэгтэй байсныг үгүйсгэх аргагүй [Полосьмак, 1994:141-13]. Мөн өндөр хөгжсөн гар урлалтай байсныг булшнаас гардаг урлагийн бүтээлүүд гэрчилдэг. Тэд антропологийн хэв шинжийн хувьд монгол, европ төрхтний холимог бөгөөд жирийн иргэдийн хувьд европоид төрх давамгайлдаг бол язгууртны дунд монголоид төрх давамгайлдаг байжээ [Руденко, 1960:338]. Нийгмийн зохион байгуулалтын хувьд нарийн бүтэцтэй давхраажсан болох ньхаадын булшба жирийн иргэдийн булш хэмжээ хэлбэр, дагалдуулсан эд өлгийн зүйлийн хувьд эрс ялгаатай байдгаас харагдаж байдаг.

Пазырыкийн соёлын судалгаанд С.В.Киселев [1951], В.Д.Кубарев [1987; 1991; 1992], Л.С.Марсодолов [1996], А.С.Суразаков [1988], Н.В.Полосьмак [1994; 2001], В.И.Молодин [2000], Ю.Ф.Кирюшин, А.А.Тишкин [1999] нар чухал үүрэг гүйцэтгэжээ. Одоогийн байдлаар 120 гаруй пазырыкийн оршуулгын газарт 600 гаруй том жижиг булшийг малтан шинжлээд байгаа нь маш их хэрэглэгдэхүүн болох юм [Кирюшин, Тишкин, 1999: 74]. Зарим эрдэмтэд нэгэнт шинэ сонин хэрэглэгдэхүүн бараг гарахгүй учир Орос Алтайд дахин булш нэмэж малтах бараг шаардлагагүй болсон гэж үздэг байна [мөн тэнд: 75]. Харин пазырыкийн соёлын судалгааны шийдэгдээгүй байгаа асуудлуудыг эцэслэхэд энэ цуглаад байгаа хэрэглэгдэхүүнээ дахин авч үзэх шаардлагатай нь илэрхий юм.

Пазырыкийн соёлын судалгааны олон асуудлууд шийдэгдээгүй байна. Юуны өмнө холбогдох он цаг, хөгжлийн үе шатуудыг тодорхойлох асуудал маргаантай хэвээр байх юм. Эрдэмтэд пазырыкийн соёлын он цагийг VII-V, VII-VI, VIII-VI, IX-VI, IX-VII зуун гэхчлэн янз бүрээр тогтоож байгаагаас [Кирюшин, Тишкин, 1999: 73] А.С.Суразаков нарын эрдэмтдийн дэвшүүлсэн санал [1988] олонхийн дэмжлэгийг аваад байна. Энэ нь: МЭӨ VI-V зуунд холбогдох пазырыкийн соёлын түрүү үе (башадар-туэктагийн үе), МЭӨ V-IV зуунд холбогдох жинхэнэ пазырыкийн үе, эцэст нь МЭӨ III-II зууны эхэн үед холбогдох хожуу пазырыкийн үе болно.

Пазырыкийн булшинд хүнээ баруун бөөрөөр нь хэвтүүлж толгойгоор нь зүүн зүг хандуулдаг билээ [Марсодолов, 1999:105]. Гэтэл зарим булшинд хүнээ зүүн бөөрөөр нь хэвтүүлж, толгойгоор нь баруун зүг хандуулдаг явдал тохиолддог байна [Полосьмак, 1994а:138]. Түүнчлэн жинхэнэ пазырык булшинд хүнээ дүнзэн авсанд оршуулдаг бол зарим тохиолдолд чулуун авс ашиглах явдал байдаг. В.Д.Кубарев нарын эрдэмтэд пазырыкийн соёл гэдэг нь олон аймгаас бүрэлдсэн холбоо мөн гэж үздэг нь [Кубарев, 1992:77; Кирюшин, Тишкин, 1999: 74; Шульга, 199:702] эргэлзээгүй хэрэг юм. Оршуулгын зан үйлийн дээрх ялгаатай шинжүүдийг чухам угсаатны хувьд олон хэв шинжтэй байснаар тайлбарлаж болмоор байна.

Энэ соёлын гарал үүсэл маргаантай хэвээр байна. МЭӨ IX-VII зуун буюу түрүү скифийн үед Алтайд пазырыкийн соёлоос өмнө майэмирийн гэж нэрлэгдсэн археологийн соёл байсан билээ. Энэ соёл пазырыкийн соёлоос олон талаараа эрс ялгаатай [Суразаков, 1988; Кирюшин, Тишкин, 1997]. Ийм эрс өөрчлөлт гарсан шалтгааныг зарим эрдэмтэн шинэ үндэстэн нүүдэллэн ирсэнтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Л.С.Марсодолов МЭӨ 585 онд киммерчүүд Ойрхи дорнодоос мидии ба лидийчүүдэд хөөгдөж улмаар Алтайд нүүдэллэн ирсэн [Марсодолов, 1999:105] гэж байгаа бол П.И.Шульга Казахстаны, магадгүй Дорнод Туркестаны сакчуудаас гаралтай гэж үзсэн байна [1998: 709].

Мөн пазырыкийн соёлыг үлдээгч ард түмэн бол хятад түүхэнд нэр нь гардаг юэчжи нар мөн хэмээн С.И.Руденко [1960:176], Д.Г.Савинов [1993: 132-133] нар үздэг байна.

Алтайд пазырыкийн эрин үе эхэлснээр энэ нутгийн ард түмний амьдард олон өөрчлөлт гарсан юм. Үүнд, газар нутаг дорно болон умар зүгт тэлсэн, нийгмийн бүтэцэд эрс ялгаа гарсан, хүн ам өссөн, шашин шүтлэгэд өөрчлөлт гарсан (хуучин тахилгын төвүүд хаягдаж буган чулуу босгохоо больсон г.м.) зэргийг дурдаж болно [Марсодолов, 1999:105].

1990 оны эхнээс пазырыкийн дурсгалын судалгаа онцгой идэвхижиж зөвхөн эрдэмтдийн төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байх болсон билээ. Үүнд Орос Алтайн зүүн өмнөд хэсэг буюу Монгол, Хятадын хилийн заагт Укокийн (монг. Үхэг) хөндийгөөс мөнх цэвдэг бүхий пазырык булшнуудыг малтан илрүүлсэн явдал гол нөлөөг үзүүлжээ [Полосьмак, 1994; 2001; Молодин, 2000; Деревянко, Молодин, 2001]. Малтлагаас онцгой сайн хадгалалттай эрэгтэй, эмэгтэй хүний занданшуулсан шарил, олон тооны мод, арьс, эсгий, алт, хүрэл, төмөр эдлэлүүд гарсны зарим нь урлагийн дээд зэргийн бүтээлүүд байжээ. Мөн жирийн булшнаас огт гардаггүй задарч үгүй болсон байдаг органик эд зүйлс (мод, эвэр, арьс шир, ноос үс, даавуу торго г.м.) мөнх цэвдэгийн улмаас сайн хадгалагдан үлдсэн байжээ. Алтайн өндөр уулын бүсэд байх мөнх цэвдэгтэй эдгээр булш өдгөө нийт хүн төрөлхтний соёлын чухал өвд тооцогдож байгаа бөгөөд олон нийтийн анхаарлын төд байнга байсаар байна. Одоогоос 2500 орчим жилийн өмнө холбогдох ийм хөлдүү булш дэлхий дээр зөвхөн ганц газартАлтайн ууланд байгаа нь зүй ёсоор энэ нутагт амьдрагч ард түмнүүдийн бахархал болох учиртай.

Оросын Алтай төдийгүй Казахстан ба Хятадын нутагт ч пазырыкийн дурсгалуудыг судлаж иржээ. Үүнд, Казахтаны Алтайд байх алдартай Берелийн булшийг дурдаж болно [Самашев, Жумабекова, Сунгутай, 1999:159-164]. Мөн Шинжааны Кээрмуци пазырыкийн хэв шинжтэй булшуудыг малтаад байна [Варенов, 1999:26-30]. Хил залгаа бүс нутгуудад ийнхүү идэвхитэй судлаж буй энэхүү гайхамшигтай археологийн дурсгалыг зөвхөн манай улсын нутагт илрүүлэн судлах ажил хоцрогдоод байв.


Монгол Алтайд пазырыкийн дургалуудыг судлаж эхэлсэн нь

Оросын археологчид Монгол Алтайд пазырыкийн соёлын дурсгалуудыг илрүүлэн олж судлах явдал туйлын чухалтай болоод байгааг удаа дараа дурдаж байжээ [Кирюшин, Тишкин, 1999: 75]. Үнэхээр ч Орос, Монгол, Хятад, Казахстаны Алтайг хамарсан угсаа соёлын нэгдмэл бүс нутаг эрт үеэс оршин ирсэн нь магадтай зүйл юм. Пазырыкийн соёлын тархалт, он цаг, соёлын ба угсаатны онцлог бүхий бүлгүүдийн асуудал зэргийг судлахад Монголын хэрэглэгдэхүүн зайлшгүй дутагдаж ирлээ.

Дэлхий даяарыг хамарсан сүүлийн үеийн их дулаарлаас болж Алтайн мөнх цэвдэг бүхий булшнууд тун удахгүй бүрэн үгүй болно гэдгийг академич В.И.Молодины удаа дараа анхааруулан хэлж байгаа билээ [Молодин, Полосьмак, 1999: 141; Молодин, 2000: 197]. Ийм учраас Монгол Алтайд ч пазырыкийн үеийн дурсгалууд, түүний дотор мөх цэвдэг бүхий булшнуудыг цаг алдалгүй илрүүлэн олж малтан судлах нь чухал болоод байна.

Мөн ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай улсад археологийн малтлага хийх, ялангуяа пазырыкийн булшийг малтах ажил сүүлийн үед хүндрэлтэй болсон учраас пазырыкийн соёлын судалгаа Монголд эрчимтэй явагдах нэгэн нөхцөл болоод байгаа нь нууц биш юм.

Эдгээр нөхцөл шалтгааны улмаас сүүлийн үед Оросын археологчид Монголын нөхөдтэй хамтарч Монгол Алтайд, түүний дотор юуны өмнө Баян-Өлгий аймгийн нутагт пазырыкийн дурсгалыг хайн илрүүлэх, улмаар малтан судлах зорилгоор ажиллаж эхэллээ.

2004 оны зун Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, Этнографийн хүрээлэнгийн Баруун Сибирийн археологийн отряд, Монголын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Германы Археологийн хүрээлэнгийн хамтарсан хээрийн шинжилгээний анги академич В.И.Молодин, проф. Д.Цэвээндорж нарын удирдлагаар Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Ойгор гол ба түүний цутгалан Олон нуурын гол, Үнхэлцэг, Дунд Ойгор гол, Төгөс хөл зэрэг газарт пазырыкийн булшийг олж илрүүлэх хайгуулын ажил хийжээ. Тэд 16 газарт 45 булш илрүүлэн олжээ [Молодин, Цэвээндорж и др., 2004: 365-371]. 2005 оны зун тэд зарим нэг булшинд геофизикийн судалгаа хийж цаашид малтах булшаа тодруулсан байна. Малтлагын ажил 2006 оны зунаас эхлэх бололтой.

Мөн 2004 оны зун Санкт-Петербургийн Их Сургуулийн Цогцолбор Социологийн судалгааны хүрээлэнгийн Археологи, түүхэн социологи ба соёлын өвийн лаборатори, Монголын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн хамтарсан Төв Азийн олон улсын археологийн экспедицийнхэн Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл сумдын нутагт 17 газарт пазырыкийн булш бүхий оршуулгын газрыг илрүүлжээ [Варенов, Ковалев, Эрдэнэбаатар, 2004: 211-216].

2004 оны 5-р сард МУБИС-ийн багш Ц.Төрбат, ШУА-ийн Баян-Өлгий аймаг дахь НЭЗСТөвтэй хамтран хэрэгжүүлсэнАлтан толгойн түүх археологийн дурсгалуудтөслийн хүрээнд тус аймгийн Улаанхус сумын нутагт Цагаан салаан эх Увсайд анх пазырыкийн үеийн булшийг нээн илрүүлсэн билээ [Төрбат, Бихумар, Золбаяр, Едилхан, 2004: 4].

Мөн оны намар 8-9-р сард Монгол-Францийн хамтарсан археологийн “Eurasiat” төслийн хээрийн шинжилгээний ангийн П.Х.Жискар, Ц.Төрбат, Я.Цэрэндагва нар Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл сумдын нутагт 1000 гаруй км аялан пазырыкийн булшийг хайн илрүүлэх ажлыг гүйцэтгэжээ. Тэд дээрх хоёр сумын нутагт нийт 11 газарт 60 орчим пазырыкийн булшийг илрүүлж газарзүйн байрлалыг нь GPS багажаар тогтоожээ. Эдгээрээс сонгоод Хотон нуурын урд биед байх Загастай хайрханы оршуулгын газарт 2005 онд малтлага хийхээр тогтсон юм. Ингээд 2005 оны 6-р сарын 10-наас 7-р сарын 5-ны хооронд тус хээрийн шинжилгээний ангийнхан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Хурган нуурын урд бие Бага Түргэний голын зүүн гар талд пазырыкийн үеийн булшнуудыг анх удаа Монголд малтан судлав.


Бага Түргэний гол-I дурсгалд

пазырыкийн гурван булш малтсан тухай

Манай улсын баруун хязгаарт байгалийн үзэмж төгөлдөр холбоо нуур байх нь даруй Хотон ба Хурган нуур юм. Энэ сайхан нутагт эрт цагаас хүн амьдарч ирсний ул мөр арвин бий. 1968 онд Монголын археологч Н.Сэр-Оджав энэ нутгаар хайгуул судалгаа хийжээ. Тэрээр Хотон, Хурган нуурыг холбогч Сыргаль гол мөн Хурган нуурын урд биеэр байх Түрэгийн үеийн хэдэн хүн чулууг тэмдэглэж гар зургийг нь хэвлүүлсэн байдаг [Сэр-Оджав, 1968: 19-26]. 2000 оны үеэс Д.Цэвээндорж, В.Д.Кубарев, Э.Якобсон нар Монгол-Орос-Америкийн хамтарсанАлтайтөслийн хүрээнд Хотон нуурын баруун үзүүрт байх Арал толгойн хадны зургийг судлажээ [Цэвээндорж, Кубарев, Якобсон, 2005]. Мөн тэд энэ бүс нутгийн зарим хүн чулууг судлан хэвлүүлсэн байна [Кубарев, Цэвээндорж, 2002: 76-95].

Бид 2004 онд энэ хавийн Загастай хайрхан, Бага Түргэний гол, Мянган хонхор зэрэг газраас пазырыкийн үеийн олон оршуулгын газрыг илрүүлэн олсон билээ. Хэдийгээр энэ жил Загастай хайрханд малтлага хийх төлөвлөгөөтэй байсан боловч 6 сарын эхээр Алтай нутгийн жижиг гол ч гатлан гарахын аргагүй бэрх хэцүү саад болдог шалтгаанаар уг зорьсон газартаа хүрч чадалгүй өөр газар ажиллахаас өөр аргагүй байдалд хүрсэн юм. Иймээс бид Бага Түргэний голын эрэгт нэгэн оршуулгын газарт малтлага хийв.

Бага Түргэний гол нь Сум дайрагын нуруунаас эх авч Хурган нуурт цутгадаг уулын түргэн урсгалт цэнгэг устай гол юм. Энэ гол эхэн хавьдаа уулын хавчиг хавцлаар урсаж яваад адаг хавьдаа хоёр талаасаа 10-20 м өргөгдсөн дэнжтэй болж хөндий нь өргөснө. Энэхүү дэнжийн дээр нийт 6 газар пазырыкийн оршуулгын газар бий. Тэдгээрийг бид ром тоогоор дэс дараалан дугаарласан билээ. Бага Түргэний гол Хурган нуурт цутгах цутгалангаас урагш 1км орчимд голын зүүн гар талын дэнж дээр орших оршуулгын газрыг бид БТГ-1 гэж дугаарлав. Газарзүйн байрлал: ДТД 2110 м, УӨ 48032’36.6” ДУ 88026’57.9”.

БТГ-I оршуулгын газарт өмнөөс хойш цуварсан 8 булш бий. Оршуулгын газрын өмнөд хэсэгт 4 булшны дараас чулуу бие биетэйгээ нийлж ойрхон орших бол, хойд хэсгийн 4 булш хоорондоо харьцангуй зайтай орших юм (Зураг 1). Булшнууд ерөнхийдөө сайн хадгалалттай, зөвхөн сүүлийн үед нутгийн ардууд чулуун хороо барихын тулд сул чулууг нь авч ашиглах болсноос зарим хэсэгтээ чулуу цөөтэй боловч тоногдсон шинж үгүй. Өнөөгийн газрын гадаргаас дээш төв хэсгээрээ 30-40 см өндөр овгор байдалтай. Дугуй хэлбэртэй дараасыг голын бөөрөнхий чулуугаар нягт чигжиж хийжээ. Бид булшнуудыг өмнөөс хойш цувруулан араб тоогоор дугаарлав. Энэ өгүүлэлд бид судалгааныхаа урьдчилсан үр дүнг толилуулах бөгөөд он цаг тогтоох болон палеогенетикийн судалгаа хийгдэж дууссны дараа бүрэн хэмжээгээр хэвлүүлэх юм.


Булш №1. Дэнжийн урд талын налуу хэсэгт урд зах нь таарсан. Булш 10,3 м голчтой, хөрснөөс дээш 0,3 м өндөртэй байна. Дараас чулууны ЗХ ба БУ талд чулууг авснаас болж хонхор үүссэн. Дараасыг дунд болон жижиг хэмжээтэй боржин, занарын гаралтай голын мөлгөр чулуугаар хийсэн байна. Дараасны төв хэсгийн чулуунууд сул байсан бол захын чулуунууд хөрсөнд шигдсэн байдалтай байв. Бид булшны дараасыг хөрс шорооноос цэвэрлэж дэвсгэр зургийг хийв. Үүний дараа Х-У тэнхлэгийн дагуу 1 м өргөнтэй хамар гаргаж баруун талаас нь хөндлөн огтлолын зургийг хийсэн. Дараас чулуу төв хэсэгтээ 0,7 м зузаантай, 5 давхар үелсэн чулуутай бол захаараа 1 үе чулуун дараастай байна. Дараас чулууг зайлуулсны дараа дунд зэргийн чулуугаар нягт чигжсэн булшны нүхний ам тодров.

2-р үе. Өнгөн хөрснөөс доош 40 см гүнд 400х360 см хэмжээтэй өргөргийн дагуу сунасан, нягт чулуу чигжмэл булшны нүхний амсар байна. Гэрэл болон гар зураг хийсэн.

3-р үе. Өнгөн хөрснөөс доош 70 см гүнд 260х360 см хэмжээтэй, өргөргийн дагуу сунасан, ерөнхийдөө баруун талаараа нягт чулуун чигжээстэй, зүүн талаараа илүү сийрэг чулуун чигжээстэй байна. Гэрэл болон гар зургийг хийсэн.

4-р үе. Өнгөн хөрснөөс доош 115 см гүнд 360х165 см хэмжээтэй булшны нүх мэдэгдэж байна. Булшны нүхний гадуур хайрган хөрс байгаа тул нүх эрс ялгарч мэдэгдэнэ. Нүхний зүүн хойно 52х7х3 см хэмжээтэй, түүнээс баруун тийш 24х8х3 см хэмжээтэй өмхөрсөн мод тус тус илрэн гарсан ба дээж авлаа.

5-р үе. Энэ үед булшны нүх 280х135 см болж багассан байна. Мод үргэлжлэн гарч, мөн булшны нүх хойш тэлэн нэмэгдэж магадгүй байна. Гүн 140см.

6-р үе. Гүн 170 см. Нүхний хэлбэр өөрчлөгдсөн ба урд хэсгээр чулуутай, хойд хэсгээр мод үргэлжлэн доороос гарч байна.Нүх 250х230 см хэмжээтэй болжээ.

7-р үе. Гүн 190 см. Булшны нүхэн дэх чулуу цөөрч жигд зулсан байдал үгүй болов. Нүхний хойд хэсэгт 3 урт налуу байдалтай, зүүн талд 1, өмнөд талд мөн 1 мод налсан байна. Эдгээрийн илрэн гарсан урт харилцан адилгүй ба 100-60 см хүртэл байна. Зүсэлтийн гар зургийг хийн үе бүрд фото зургийг авч байв.

8-р үе. Гүн 220 см. Булшны нүхний хөлдсөн шороо бараан өнгөтэй бөгөөд саарал өнгийн өнгөн хөрснөөс эрс ялгарч байна. Нүхэн дотор 1 том чулуу, мөн хэдэн жижиг чулуу байна. Нүхний доторх мод улам урт болжээ. Булшны цэвдэг үдээс өмнө 20 орчим см гэссэн бол үдийн өмнө 10-15 см гэссэн байна. Дээрх моднууд нүхийг таглаж байсан гуалингууд байж болох юм.

9-р үе. Гүн 245 см. Хөрсний байдал мөн л хөлдүү. Мод үргэлжлэн гарч байна. Эдгээр мод нүхэн дотор байсан ямар нэгэн байгууламжийн үлдэгдэл мөн бололтой.

10-р үе. Гүн 275 см. 15-25 см өргөнтэй 4 шинэсэн банзийг нүхний хойд хэсэгт уртаар нь тавьжээ. Үүний доор морины бүтэн оршуулга байсан юм. Харин нүхний урд хэсэгт дүнзэн хашлагатай банзан тагтай авс байна. Үүнийг дарсан банз нь харьцангуй өргөн 45-50 см байж болохоор юм. Гэвч хадгалалт муутайгаас болж бүрэн тогтоох боломжгүй. Эдгээр банз хашлаганы төв хэсэгт дотогш цөмөрч орсон бөгөөд захаараа дээш сөрдийсэн байдалтай нь газрын даралтаас болж дотогш цөмөрсөн болохыг харуулж байна. Модон байгууламжийн хэмжээ: 232х162 см.

11-р үе. Гүн 275 см. Нүхний хойд хэсгийн 4 банзийг авахад морины бүтэн араг яс гарав. Ясны хадгалалт дунд зэрэг. Уг морийг хоньчлон хэвтүүл толгойгоор нь баруун зүг харуулжээ. Морины аманд төмөр амгай зуулттай. Дүнзэн хашлаганы хэмжээ гол хэсгээрээ 90 см өргөнтэй, 210 см урттай, их биеэсээ цухуйж гарсан толгой талын хөндлөн дүнз 117 см. Хашлаганы дүнзэний зузаан 12 см орчим. Өндөр нь 35-40 см. Хашлаганы дотор 30 см орчим өргөнтэй 3 банзийг дэвсжээ.

Хүнээ дагалдуулан нэгэн шавар сав, ямар нэгэн хуудсан алтаар бүрсэн эдлэл тавьсан нь гарлаа. Харамсалтай нь хүн малын яс, шавар сав цөм хадгалалт муутай тул хэврэгшиж, хуудсан алтаар бүрч байсан модон эдлэл мөн өгөршиж үгүй болсон байна. Хүний ясны хадгалалт муу. Гавлын яс нь бяцарч сэргээх аргагүй болсон.


Булш №2. 1-р булшны чанх хойно байрлах бөгөөд захын чулууд нь нийлсэн байна. Хэмжээгээр бага, 9,3 м голчтой ба зүүн талдаа бага зэрэг хонхор болно. Булшны цэвэрлэгээг хийн фото зургийг авч гар зургийг хийв. Х-У тэнхлэг татан 60 см хамар гарган цэвэрлэж байх явцад 1 ш төмөр зэв олдлоо.

2-р үе. 45 см гүнд булшны нүх Б-З тийш чиглэлтэй гарч ирэв. Нүхний хэмжээ 300х260 см. Маш нягт чигжсэн дунд зэргийн хэмжээтэй чулуун чигжээстэй. Хамрийн өндөр 40-80 см. Хойд хэсэгтээ илүү өндөр, харин урагшаа намссан байна. Бид энэ булшийг малтахдаа 100-150 см өргөнтэй чулуун хүрээг үлдээж малтав. 1-р булшийг малтах үед бид ийм хүрээг нь авч бүх талбайгаар цэвэрлэн түүний доор ямар нэгэн нүх байгууламж байдаг эсэхийг шалгаж үзээд огт юмгүй цэвэр байдгийг нягтлан тогтоосон билээ. Фото зургийг авсны дараа хамрыг аван булшны нүхийг гарган гар зургийг хийв.

3-р үе. 65 см гүн. Нүхний хэмжээ адил.

4-р үе. 90 см гүн. Нүхний баруун талд илүү сийрэг чулуун чигжээстэй. Харин зүүн талд чигжээс үгүй болсон. Нүхний хэмжээ: 280х180 см.

5-р үе. 120 см гүн. Нүхний хэмжээ болон хэлбэр дээрх үеийн адил доош үргэлжлэв.

6-р үе. 160 см гүн. Нүхний баруун хэсэгт чигжээс чулуутай. Харин төв болон зүүн хэсэгт зүүн-баруун тэнхлэгийн дагуу сунасан шургааг моднууд гарч эхлэв.

7-р үе. 190 см гүн. 10-20 см голчтой шургааг нүхийг бүрэн хучиж байна. Тэдгээрийн зарим нь нүхний уртын дагуу, зарим нь хөндөлссөн байдалтай, зарим нь хугарсан байдалтай. Модны хадгалалт дунд зэрэг. Хэдийгээр байдал төрх нь мэдэгдэх боловч чийгээ алдмагц бутран унах, чанга хүрвэл мөн бутран унах байдалтай. Иймээс цэвэрэх явцад нэлээд бэрхшээлтэй байв.

8-р үе. 220 см гүн. Нүхний хойд хэсгийн хэсэг шургаагийн зайлуулсны дараа нэгэн морины бүтэн араг яс гарч ирэв. Уг адууны аманд төмөр амгай зуулгажээ. Түүнийг толгойгоор нь баруун зүг харуулж хоньчлон хэвтүүлсэн байна.

9-р үе. Дүнзэн хашлаганы дээрх сургаагуудыг зайлуулахад банзан таг гарч ирэв. 238 см урттай, өргөн нь толгой талаараа 165 см, хөл талаараа 125 см өргөнтэй. 30-40 см өргөнтэй гурван банз байх бололтой. Гэвч газрын хүндэд дарагдаж, дотогш орсон байх бөгөөд үзүүр нь дүнзэн хашлагын ирмэгийн дагуу дээш сэртийжээ.

10-р үе. 200 см урттай, өргөн нь толгой талаараа 137 см, хөл талаараа 90 см өргөнтэй. Дүнзэний өргөн 8-18 см. Тагыг авч авсны дотор талыг цэвэрлэж үзэхэд зүүн бөөрөөр нь хэвтүүлж, хөлийг нь өвдгөөр нугалж, толгойгоор нь баруун зүгт чиглүүлэн тавьсан хүний оршуулга гарлаа. Энэ хүний дагалдуулан 1-р булшныхтай адил нэгэн шороонд дарагдаж эвдэрсэн шавар сав, хуудсан алтны өөдсүүд гарав. Уг авс банзан бус харин жижиг чулуу нягт дэвссэн шалтай байснаараа 1-р булшнаас онцлог юм. Хүний ясны хадгалалт муу. Гавлын яс нь бяцарч сэргээх аргагүй болсон.


Булш 8. Оршуулгын газрын хамгийн хойд талд энэ булш байна. Хэмжээ нь энэ оршуулгын газрын хамгийн том нь болох бөгөөд 12,9 м голчтой болно. Дараас нь тэгш хавтгай газрын гадаргаас 25 см өндөрссөн. Чулуун дараас нь харьцангуй сайн хадгалагдсан.

2-р үе. 30 см гүнтэй. Бид дээрх булшны адил 100 см орчим хэмжээтэй чулуун хүрээг нь үлдээж малтав. Дараасны төв хэсэгт хойд-урд тэнхэлийн дагуу 100 см өргөнтэй хамар үлдээж хөндлөн огтлолыг нь ажиглав.

3-р үе. 55 см гүнтэй. Булшны дараас чулуу нягт ЗУ-БХ чиглэлтэй мэт байна. Дараасны хэмжээ 250х190 см. Энэ үеийн чулуун чигжээс дундаас дэгрээ хэлбэрийн хазаарын төмөр амгай, оломны төмөр арал, таваггүй хугархай дөрөө тус тус гарлаа. Эдгээр нь Түрэгийн үеийн оруулмал зүйлс болох нь илэрхий байна.

4-р үе. 130 см гүнтэй. Энэ үеийн малтлагын явцад өмнөх булшнуудын адил хэвтээ болон босоо байдалтай гуалингууд нүхийг бүхэлд нь хучсан байдлаар гарч байв.

5-р үе. 190 см гүнтэй. Гуалингууд үргэлжлэн гарч байна. Ялангуяа нүхний хойд хэсэгт шигүү байна. Энэ хавийн гуалингуудын дундаас адууны тологой, мөчний яснууд гарч эхлэв. Газар хөлдүү.

6-р үе. 250 см гүнтэй. Газар хөлдүү. Гурван адууны бүтэн араг яс гарав. Тэдгээрийг нүхний хойд талд хашлаганы гадна цувруулан тавьжээ. Бие гүйцсэн 2 бүдүүн морь, залуу морь 1 байна. Тэдгээрийг дээрх булшнуудын адил гуалингаар дарсан байжээ.

7-р үе. 280 см гүнтэй. Энэ түвшинд нэлээд өргөн хэмжээтэй авсны банзан тагнууд цухуйж гарав. Дүнзэн хашлаганы урт 253 см, толгой талаараа 188 см, хөл талаараа 188 см өргөнтэй. Дүнзний голч 8-25 см. Авсны тагыг авч цэвэрлэж үзэхэд энд гурван хүнийг зэрэгцүүлэн хэвтүүлж оршуулжээ. Авсны урд захад нэгэн насан хүрэгч, түүний хойд талд нэгэн хүүхэд, түүний хойд талд мөн нэгэн насанд хүрэгч байна. Тэдгээрийг цөм зүүн бөөрөөр нь хэвтүүлж, хөлийг нь өвдгөөр их бага ямар нэгэн хэмжээгээр нугалж, толгойгоор нь баруун зүг хандуулан тавьжээ. Хүмүүсийн толгой талд 4 шавар савыг авсны ханын дагуу зэрэгцүүлэн тавьсан нь бүгд хадгалалт муу бөгөөд хөрсний даралтад эвдэрч бяцарчээ. Хүмүүсийн толгой, цээжин биед ямар нэгэн хуудсан алтаар бүрсэн модон эдлэлүүд байсан бололтой одоо мод нь үгүй болж зөвхөн алт нь үлджээ. Авсны хойд талд модон цар байсан бололтой. Мөн эндээс хонины нурууны яснууд, төмөр хутга гарав. Хүмүүсийн бүсэлхий орчмоос модон товчнууд, бүсний модон арал, товруунууд гарав. Харин хүн тус бүрийн дунд чөмөгний дагуу модон иштэй, хүрэл толгойтой байлдааны зээтүү, нүүрэн тал нь мод, ар тал нь арьсан хуйтай хүрэл чичлүүр хутга, хоромсогоны модон бэхжүүлэгч, багц мөс зэрэг зүйлс гарав. Эдгээр нь бүгд бодит эд зүйл бус харин оршуулгад зориулж үйлдсэн бололтой жижгэрүүлсэн хуулбарууд байна. Мөн ийм зан үйлийн зориулалттай модоор хийсэн толины загвар гарчээ. Энэ булш хагас цэвдэгийн байдалтай тул эдгээр модон эдлэлүүд ийм сайн хадгалагдаж чаджээ. Мөн малтлагаас их хэмжээний ноосон даавууны үлдэгдэл тасархай, ноос, эсгийний үлдэгдэл гарсан болно. Хүмүүсийн ясны хадгалалт муу. Гавлын яс нь бяцарч сэргээх аргагүй болсон.


Дүгнэлт

БТГ-I оршуулгын газарт гурван булш малтсан үр дүнг ерөнхийлөн өгүүлбэл зарим нэгэн онцлууштай зүйл байна. Үүнд, юуны өмнө эндэхийн булшнуудад хүний тавьсан чиглэл нь пазырыкийн стандарт булшны оршуулгын чиглэлээс зөрж байна. Дээр өгүүлсэнчлэн пазырык булшинд олонхидоо хүнээ толгойгоор нь зүүн зүгт чиглүүлж, баруун бөөрөөр нь тавьдаг бол бидний малтсан булшнуудад яг эсрэгээрээ байна.

Мөн 8-р булшнаас гарсан оршуулгын эд өлгийн зүйлс нь жижгэрүүлсэн модон загварууд байгаа явдал анхаарал татаж байна. 8-р булш хагас цэвдэгийн байдалтай байсан тул азтай тохиолдлоор эдгээр зүйлс хадгалагдан бидний үе хүрчээ. Жирийн булшинд бол ийм зүйлс огт хадгалагдан үлдэхгүй нь илэрхий. Иймээс зарим булшнаас эд өлгийн зүйлс огт гардагүй, эсвэл маш цөөн тоотой, эсвэл зөвхөн металл, шавар гэх мэт сайн хадгалагддаг зүйлс л гардаг шалтгааныг бид 8-р булшныхтай адил бэлгэдэл маягаар жижгэрүүлсэн модон загвар хийж тавьсан байсан нь хадгалагдаагүй гэсэн таамаглал дэвшүүлэн тайлбарлаж болох шижим гарч ирлээ. Бидний малтсан огт цэвдэггүй 1 ба 2-р булшинд ерөнхийдөө хадгалалт сайтай шавар эдлэл, алтнаас өөр зүйл гараагүй билээ. Дээрх таамаглал ёсоор эдгээр булшинд модон загваруудыг дагалдуулан тавьсан байсан нь харин хадгалагдаагүй байж болохыг үгүйсгэхгүй.

8-р булшинд оршуулсан хүүхэд ба насан хүрэгчдийг ялгалгүйгээр нь яг адил эд зүйлс дагалдуулан тавьсан нь мөн нэгэн анхаарууштай тохиолдол боллоо. Эртний оршуулгын зан үйлд ихэвчлэн насанд хүрэгч ба хүүхдийг насаар нь ялгаж ялгавртай эд зүйлсийг дагалдуулан тавьдаг билээ. Энэ тохиолдлыг цаашид анхаарч гүнзийрүүлэн судлууштай юм.

Монголын пазырык булшнууд ерөнхийдөө стандарт булшнаас онцын ялгаагүй бөгөөд, оршуулгын зан үйлийн хувьд дээрх цөөн онцлог бий болох нь харагдав. Гэвч эдгээр нь өвөрмөц нэгэн тохиолдол байв уу? эсвэл зүй тогтолт үзэгдэл үү гэдэг нь хойшид хийх өргөн хүрээтй малтлагаас тогтоогдох болно.

Бидний малтлагаар 3 булшнаас 5 хүний яс гарсан нь бүгд хадгалалт муутай хэдий ч орчин үеийн палеогенетикийн судалгаагаар тэдний нас хүйсийг тогтоож болох төдийгүй угсаа гарлын хамаарал, хоорондынх нь хамаатан садны харьцааг ч тогтоож болох юм. Түүнчлэн булш тус бүрээс радиокарбоны дээж авсан нь сонирхолтой үр дүнд хүргэнэ хэмээн найдаж байна.

Ийнхүү Монголд анх удаа малтсан пазырык булшны дотроос нэг нь заримдаг цэвдэгтэй байж олон сонирхолтой мэдээ, хэрэглэгдэхүүнийг өгсөн нь энэ чиглэлийн ажил ихэд ирээдүйтэй байж болохыг харуулав. Тун удахгүй Монголын хэрэглэгдэхүүн пазырыкийн соёлын судалгаанд өөрийн байрыг эзлэж, олон асуудлыг шийдэхэд туслана гэдэг итгэлтэй байна. Бид ирэх 2006 онд мөн үргэлжлүүлэн пазырыкийн үеийн оршуулгын дурсгал малтахаар төлөвлөж байгаа билээ.

Эцэс нь бидний ажилд туслалцаа үзүүлсэн МАСХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Г.Золбаяр, мөн бидний гол зүтгэх хүч болсон магистрант Т.Батбаяр, Н.Баярхүү, Т.Идэрхангай, орчуулагч М.Эркегул нарт талархсанаа илэрхийлье.

НОМ ЗҮЙ

Варенов А.В. Скифские материалы из Китайской части Алтая. – Итоги

изучения скифской эпохи Алтая и сопредельных территории.

Барнаул, 1999.

Варенов А.В., Ковалев А.А., Эрдэнэбаатар Д. Разведка пазырыкских

курганов в северо-западной Монголии. – Проблемы археологии,

этнографии, антропологии Сибири и сопредельных территории.

Том. IX. Новосибирск, 2004.

Волков В.В. Улангомский могильник. – Археология и этнография

Монголии. Новосибирск, 1975.

Грязнов М.П. Первый Пазырыкский курган. Л.,1950.

Деревянко А.П., Молодин В.И., Савинов Д.Г., и др. Древние культуры

Бертекской долины. Горный Алтай, плоскогорье Укок.

Новосибирск, 1994.

Деревянко А.П., Молодин В.И., и др. Феномен Алтайских мумии.

Новосибирск, 2001.

Кирюшин Ю.Ф., Тишкин А.А. Скифская эпохи Горного Алтая. Ч. 1.

Культура населения в раннескифское время. Барнаул, 1997

Кирюшин Ю.Ф., Тишкин А.А. Основные этапы изучения скифской

эпохи Горного Алтая. – Итоги изучения скифской эпохи Алтая и

сопредельных территории. Барнаул, 1999.

Киселев С.В. Древняя история Южной Сибири. М.,1951.

Кубарев В.Д. Курганы Уландрыка. Новосибирск, 1987.

Кубарев В.Д. Курганы Юстыда. Новосибирск, 1991.

Кубарев В.Д. Курганы Сайлюгема. Новосибирск, 1992.

Кубарев Д.В., Цэвээндорж Д. Древнетюркские мемориалы Алтая. –

Археология, этнография и антропология Евразии. №1(9)2002.

Марсодолов Л.С. История и итоги изучения археологических

памятников Алтая (от истоков до начала 80-х годов ХХ века).

СПб.,1996.

Марсодолов Л.С. Пазырыкский феноме и попытки его объяснения. –

Итоги изучения скифской эпохи Алтая и сопредельных территории. Барнаул, 1999.

Молодин В.И. Древности плоскогорья Укок: тайны, сенсаций,

открытия. Новосибирск, 2000.

Молодин В.И., Полосьмак Н.В. Пазырыкская культура на плоскогорье Укок

первые итоги и перспективы научных исследований. – Итоги изучения

скифской эпохи Алтая и сопредельных территории. Барнаул, 1999.

Молодин В.И., Цэвээндорж Д., Мыльников В.П., Слюсаренко И.Ю., Гаркуша Ю.Н., Шнеевайс Й., Байарсайхан М., Овчаренко А.П. В поисках

пазырыкских комплексов в северо-Западе Монголии. – Проблемы

археологии, этнографии, антропологии Сибири и сопредельных

территории. Том. IX. Новосибирск, 2004.

Новгородова Э.А. Древняя культура Монголии. М.,1989.

Novgorodova E.A. Ulangom: ein skythenzeitliches Graberfeld in Mongolei.

Wiesbaden: Otto Harrasowitz, 1982.

Полосьмак Н.В. Пазырыкская культура. – Древние культуры Бертекской

долины (Горный Алтай. Плоскогорье Укок). Новосибирск, 1994а.

Полосьмак Н.В. Стрегущие золото грифы” (ак-алахинские курганы).

Новосибирск,1994.

Полосьмак Н.В. Всадники Укока. Новосибирск,2001.

Руденко С.И. Культура населения Горного Алтая в скифское время.

М.-Л.,1953.

Руденко С.И. Культура населения Центрального Алтая в скифское

время. М.-Л.,1960.

Савинов Д.Г. К изучению этнополитической истории народов Южной

Сибири в скифскую эпоху. – Проблемы археологии и этнографии. Вып. 4: Историческая этнография. СПб.,1993.

Самашев З.С., Жумабекова Г.С., Сунгатай С. Новые исследования на

могильнике Берель в Восточном Казахстане. – Итоги изучения скифской эпохи Алтая и сопредельных территории. Барнаул, 1999.

Суразаков А.С. Горный Алтай и его северные предгорья в эпоху раннего

железа. Проблемы хронологии и культурного разграничения.

Горно-Алтайск, 1988.

Сэр-Оджав Н. Баян-Өлгий аймгийн археологийн дурсгалыг

судласан нь. – Түүхийн судлал. Боть VIII. Дэвтэр 1. УБ.,1969.

Төрбат Ц., Бихумар К., Золбаяр Г., Едилхан Х. Алтан толгойн түүх

археологийн дурсгалуудтөслийн тайлан. Баян-Өлгий аймаг дахь

НЭЗСТөвийн архив. БӨ-УБ.,2004.

Цэвээндорж Д. Чандманий соёл. – Археологийн судлал. Боть IX, Дэвтэр 3,

УБ.,1980.

Цэвээндорж Д., Кубарев В.Д., Якобсон Э. Арал толгойн хадны зураг.

УБ.,2005

Шульга П.И. О происхождении и раннем этапе развития пазырыкской

культуры. – Сибирь в панораме тысячелетий. Материалы Международной Конференции. Том 1. Новосибирск, 1998.



* “Пазырык” гэдэг үг нь Орос Алтайд байх нэгэн асар том булшны нэр. Уг булшийг 1929 онд С.И.Руденко нар малтаж судласан. Утга нь монголчилбол “булш” гэсэн үг бололтой. Монголын мончок-тува нар булшийг “бажираг” гэж хэлдэг (Ц.Т.).